Ө.Шижир: Тоглоомын дүрмээ тодорхой болгож, сонгуульд ялдаг нам болох хэрэгтэй

Ө.Шижир: Тоглоомын дүрмээ тодорхой болгож, сонгуульд ялдаг нам болох хэрэгтэй

Ардчилсан намын ҮБХ-ны хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлч нарын асуултад хариулт өгч, байр  сууриа илэрхийллээ.

Тэрбээр “АН-ын намын дарга Л.Гантөмөр чөлөөлөгдөх хүсэлтэй өгснөөр дотоод сонгуулийн хороо хуралдах эхний шаардлага үүсэж байна. АН-ын дүрмээр дотоод сонгуулийн хороо өндөр ирцтэй хурлаа хийх ёстой. 2024 оны сонгуулийн дараа ҮБХ гишүүдийн шинэчлэлийн ажил хийгээгүй нь өнөөдөр ийм олон асуудал үүсгээд байна. АН одоо сонгуульд ялдаг нам болох хэрэгтэй байна. Намын дүрэм, тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Хоёр дарга, хоёр тамгатай байж ч үзлээ шүү дээ. Энэ алдаагаа давтаж болохгүй. Бүх гишүүдээсээ санал аваад намын дүрмээ батлах хэрэгтэй. Хоёр эмэгтэй намын даргад дэвшсэн байна. Маш мундаг эмэгтэйчүүд. Маш гоё өрсөлдөөн гарахаар байна. Одоо байгаа дүрмээр бол намын даргын сонгуульд ҮБХ-ны гишүүн хүн өрсөлдөх ёстой. Миний хувьд 18 настайгаасаа энэ намд анхан шатны нэгжээс нь эхлээд зүтгэсэн. Надад намын даргад нэр дэвших эрх нээлттэй гэж бодож байгаа” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: