Ардчилсан намын ҮБХ-ны хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тус намын даргын сонгуульд өрсөлдөх болсон талаараа зарласан. Тэрбээр хурал эхлэхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Миний хувьд АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр тав хоногийн өмнө нэрээ дэвшүүлсэн. Өнгөрсөн тав хоногт Монгол улсад над шиг муу, муухай хүн байсангүй. Зохион байгуулалттай, асар их мөнгө цутгалаа. Иймхэн зүйлд нугарна гэж байхгүй. Хүний олон хүнээ барьдаггүй юм. Хайрцаглагдсан ҮБХ-оор намын даргаа сонгох гэж байна. Энэ бол дахиад л дүрмээ зөрчих гэж байгаа үйлдэл. ҮБХ-ны хугацаа 2022 онд дууссан. Одоо манай намд 160 орчим сум, 15 аймаг, 8 дүүрэг даргагүй байгаа. ҮБХ-г хэдхэн хүн худалдаж аваад хайрцаглачихсан шүү дээ. Одоо намын дарга сонгож байгаа гэдэг жүжиг хийж байна. Би АН-ын дарга болсноор намын удирдах албан тушаалыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалддаг байдлыг өөрчилнө гэсэн юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: