М.Чимэддорж: МАН Ардчилсан намын даргыг сонгох үйл явцад оролцож байгаа, бид дүрмийн дагуу даргаа тодруулна

М.Чимэддорж: МАН Ардчилсан намын даргыг сонгох үйл явцад оролцож байгаа, бид дүрмийн дагуу даргаа тодруулна

Маргааш буюу пүрэв гарагт АН-ын ҮБХ хуралдаж, энэ сарын 31-нд их хурал хуралдахаар товлогдсон. Энэхүү хурлаар АН-ын дарга болон намын дүрмийн асуудлыг хэлэлцэх юм. Эдгээртэй холбоотой зарим асуудлыг АН-ын ҮБХ-ны гишүүн, УТЗ-ийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржоос тодрууллаа.

Тэрбээр, “Намын даргын сонгууль зарлагдаагүй байгаа. Намын даргын сонгуулийг АН-ын ҮБХ зарлана. Гэхдээ намын даргын сонгуулийг явуулах нөхцөл бүрдчихсэн. Учир нь УТЗ-ийн хурал дээр намын дарга Л.Гантөмөр намын даргын сонгуулийг явуулах хүсэлтээ гаргаад, ҮБХ-ны хурлыг товлосон. Энэ асуудлыг ҮБХ хуралдаж шийдвэрлэх ёстой. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 онд баталсан. Төрийн эрх барихад оролцдог томоохон намууд сонгуулийн үеэр улс төрийн дүрмээ өөрчлөх нь зохистой биш байна гэж үзсэн учраас тодорхой заалтуудыг нь 2024 оныг давуулж хэрэгжүүлэхээр тусгасан. 2025 оны арванхоёрдугаар сард улс төрийн намын тухай хуульд заасан заалтыг биелүүлэх ёстой. Нэгдүгээрт дүрмээ шинэчлэх ёстой гэж заасан. Мөн улсын төсвөөс намууд санхүүжилт авдаг болсонтой холбогдуулаад санхүүгийн ажилтнуудын бие даасан байдлыг хангах аудитын байгууллагатай байх зэрэг шаардлагуудыг биелүүлэх ёстой. Одоо эрх баригч нам болон манай нам дүрмээ өөрчлөөгүй байна. Гэхдээ заавал энэ удаагийн ҮБХ болон их хурлаар эцэслэх шаардлага үүсээгүй. Өнгөрсөн хугацаанд эрх баригч нам бусад намуудын үйл ажиллагаанд эрээ цээргүйгээр оролцож ирсэн. Одоо ч зарим талаараа оролцож байна гэж харж байна. Түүнчлэн АН-ын дарга гэдэг нь АН хэрвээ сонгуульд ялбал Ерөнхий сайд болох хүн. Тэгэхээр тийм хүн хэн нэгний захиалгаар нэр дэвшинэ гэж бодохгүй байгаа. Хэрвээ тийм зүйл байгаа гэж үзвэл АН-ын ҮБХ маш хүчирхэг бүтэц. Тэд худалдагдана гэсэн ойлголт байхгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: