Г.Дамдинням: Ашигт малтмалын лицензүүд хэрхэн олгогдож, ямар түүхтэй явж ирснийг ил болгох ажлын хэсэг байгуулагдлаа

Г.Дамдинням: Ашигт малтмалын лицензүүд хэрхэн олгогдож, ямар түүхтэй явж ирснийг ил болгох ажлын хэсэг байгуулагдлаа

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудал, гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол улсын хэмжээнд хууль ёсны дагуу олгогдож, бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 1768, ашигт малтмалын хайгуулын 973 тусгай зөвшөөрөл байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 3.1 хувь, хайгуулынх 1.3 хувийг эзэлж байна. Мөн манай улсын нийт газар нутгийн 80 хувь орчим нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байдаг. Үлдсэн 20 хувьд боломжтой байдаг гэдгийг онцолъё. Гэхдээ бүгд ашигт малтмалын илэрцтэй гэсэн үг биш. Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын идэвхтэй байгаа ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг анх хэн авсан, өнөөг хүртэл хэрхэн явж ирсэн намтар түүхийг ил болгох хэрэгтэй байна. Хоёрт, тэдгээр нь төрд холбогдох татвар хураамжаа ямар байдлаар төлж ирсэн бэ гэдгийг судлах ажлын хэсгийг Ерөнхий сайдын санаачилгаар байгууллаа. Энэ ажлын хэсэгт хуулийн байгууллагаас эхлээд татвар, бүртгэлтэй ажилладаг бүх төрийн байгууллагын төлөөлөл орно. Лицензийн хөдөлгөөн дээр ямар хүмүүс нөлөөтэй байдаг вэ, ямар үйл явдлын дундуур явсан болоод олон нийтэд танигдсан орд газрууд ямар түүхээр явж ирсэн бэ гэдгийг харах зорилготой юм. Уул, уурхайн салбарт олж ирж байгаа мөнгийг хэрхэн хуваарилах тухай асуудал л яригддаг. Уул уурхайн салбарын орлогыг хуваарилах асуудал хүнд байдаг. Тус салбараас олсон орлого тухайн газар нутгийн иргэдэд ашигтай байна уу. Газар орноо хөндүүлээд илүү боломж олж байна уу гэдгээс ард иргэдийн байр суурь шалтгаалдаг. Уул уурхайн салбар мэдээллээ олон нийтэд танилцуулдаггүй нь алдаа. Гэтэл энэ шинжлэх ухааныг сайтар ойлгуулаагүйгээс болж энэ салбар хамгийн их нэр муутай болчихлоо. Тиймээс орон даяар уул уурхайн салбарыг ойлгуулах томоохон хөтөлбөр боловсруулаад бэлтгэж байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтарна. Төгрөг нуурын бүлэг орд бол УИХ-ын 2007 оны тогтоолын хавсралтаар батлагдсан стратегийн 39 ордын нэг. Бүлэг орд нь 19 тусгай зөвшөөрлөөр компаниудад олгогдсон. гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. АМ-ын тухай хууль, гол мөрний урсцын эхийг хамгаалах тухай хуулийн заалтыг биелүүлээгүй үндэслэлээр “Төгрөг нуурын энержи” ХХК дээрх дөрвөн лицензийг шилжүүлж, “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: