Өнөөдрийн /2025.08.27/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Эрдэнэт үйлдвэрийг дагасан гурван хулгай бий гэж ярьдаг нь тендерийн, гэрээний, овоолгын хулгай. Улмаар Засгийн газрын тавих хараа хяналт сайжирснаар тендерийн хулгай байхгүй болсон байна. Мөн уул уурхайн хуулинд өөрчлөлт оруулж, байгалийн баялаг, ашигт малтмалаа биржээр худалддаг болсноор гэрээний хулгай байхгүй болсон. Одоо гол асуудал нь овоолгын хулгай болоод байна. Эрдэнэт үйлдвэр нь тусгайлан, хэзээ нэгэн цагт ашиглана гэж хадгалж байсан үүсмэл гурван орд бий. Энд гурван компани ашиг хүртдэг. Энэ бол хаягдал биш баялаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ачит Ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувь компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.
Үүсмэл ордыг ашиглаж байгаа хүмүүс богино хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн заалтын байгалийн баялгаас ард түмэн хүртэх боломжийг эрэлхийлж дэд ажлын хэсгийг байгуулж, өнөөдрөөс ажилдаа орсон.
"Ачит Ихт" компани 10 жил үйл ажиллагаа явуулж, нийт 100 мянган тонн катодын зэс үйлдвэрлэж, 1,7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хэрнээ овоолго ашигласны төлбөрт ердөө 30 тэрбум төгрөг төлсөн, одоо овоолгыг үнэгүй ашигладаг. "Эрдмин" компанийн 25 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг, 639 тэрбум төгрөгийн боруулалтын орлоготой ажиллаж, 67 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан, улс оронд 170 гаруй төрбум төгрөг төвлөрүүлсэн. "Зэс эрдэнэ" компани туршилтын үйлдвэр явуулж байгаа нэрээр овоолго ашигласны төлбөр, татвар хураамж төлдөггүй. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг үүсмэл орд дээр ч хангуулна. Үүсмэл орд ашиглаж байгаа компаниудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, урьд хэлэлцээрийг үргэлжлүүлж, богино хугацаанд үр дүн гаргах бодлого баримтална. Өөрөөр хэлбэл ирэх аравдугаар сард багтаад үүсмэл ордын асуудлыг нэг талд нь гаргаж, цэгцэлж, байгалийн баялгатаа зэн байх бодлогыг хэрэгжүүлнэ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: