ТОДРУУЛГА: "Энхтайвны гүүр"-ний хойд замд болсон зам тээврийн осолд өртсөн жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хэвийн байсан

ТОДРУУЛГА: "Энхтайвны гүүр"-ний хойд замд болсон зам тээврийн осолд өртсөн жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хэвийн байсан

“Энхтайвны гүүрэн дээр өнгөрсөн шөнө /2025.08.21/ зам тээврийн ноцтой осол болжээ. Эмэгтэй жолооч бололтой” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татсан. 

Тэгвэл уг зам тээврийн ослын талаар ТЦА-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад  өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 21-ний 00:58 цагт "Энхтайвны гүүрний хойд замд суудлын хоёр автомашин мөргөлдсөн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Тээврийг цагдаагийн албаны Шуурхай зохицуулалтын хэлтсээс бүрэлдэхүүн очиж, үзлэг хийж ажилласан. Зам тээврийн ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Нэг автомашинд нь жирэмсэн эмэгтэй явж байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эмэгтэйн биеийн байдал хэвийн байсан” гэх мэдээллийг өглөө.




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө