Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон холимог тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс З.Шинэчагтгыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноолоо.