ТОДРУУЛГА: Эрэн хайж байсан хүү осолд өртөж, ГССҮТ-д ирсэн. Тухайн үед ачаалал их байсан тул коридорт хэвтүүлж байгаад тасаг руу шилжүүлсэн

ТОДРУУЛГА: Эрэн хайж байсан хүү осолд өртөж, ГССҮТ-д ирсэн. Тухайн үед ачаалал их байсан тул коридорт хэвтүүлж байгаад тасаг руу шилжүүлсэн

Эрэн хайж байсан н.Түвшин гэх эрэгтэйг  зам тээврийн осолд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байхад нь олсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл залуугийн ээж “Зөв бодлого зөв тогтолцоо хүнээ бодсон төртэй болох сон. Энд бид 2 өглөө болтол коридорт байна гэсэн. Гэхдээ урд хөршид за бүүр хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ингэж нарийн орон дээр коридорт хэвтүүлэхгүй” гэх мэдээллийг өөрийн цахин хуудсандаа нийтэлсэн.

Уг асуудлын талаар ГССҮТ-өөс тодруулахад “ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мэс засал, хагалгаанд оруулсан өвчтөний орон дээр авах гээд хүлээлгэж байсан. Шууд хэвтэх ор байхгүй байсан. Учир нь оргил ачааллын үе буюу амралт зугаалга , баяр наадам дуусаагүй болохоор гэмтэл бэртэл их байна. Ялангуяа мориноос унах болон авто ослын улмаас цээж хэвлийн хөндийн гэмтлүүд өндөр ачаалалтай учраас тус тасагт сул ор байхгүй байж таарсан. Өвчтөнийг мэс засалд орсон эмчлүүлэгчийн оронд оруулах гээд цэвэрлэгээ ариутгалаа хийж бэлтгэлээ базааж байсан. Тус өвчтөний ээж нь асран хамгаалагчаар сахиж байна. Холбогдох албаныхан болон эмчлэгч эмчийн хувьд уулзаад мэдээллийг өгсөн байгаа” гэв.

Мөн эрэгтэйн ээж “Миний хүүг дайрсан жолооч холбоотой байгаа, эмнэлэгт хүргэж ирээд стори нээлгэтэл хамт байсан, алга болж зугтаагүй. Одоо шүүх эмнэлгээс эмч нар ирж гэмтлийн зэргийг нь тогтоох гэж байгаа. Ийм олон хүн хамт байгаа болохоор бид 2 нь даваад гарна, өмнөх шигээ” гэж өөрийн цахин хуудсандаа нийтэлжээ.