Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны өндөр”, Ерөө сумын “Элээтийн ам”-нд гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны өндөр”, Ерөө сумын “Элээтийн ам”-нд гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны өндөр” гэдэг газар гарсан ойн түймэр, мөн аймгийн Ерөө сумын “Элээтийн ам” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.08.06/ 06:10 цагт тус тус бүрэн унтраалаа.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Элитийн ам” гэдэг газар 2025.07.19-ний өдөр ойн ойн түймэр гарсан. Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:56 цагт /06.28-ны өдрийн 10:59 цагт/ хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 46 алба хаагч болон иргэд түймрийн голомтод ажиллаж унтааржээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө