МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг хотын дарга болно гэх мэдээлэл цацагдсан.
Уг асуудалтай холбогдуулан Я.Содбаатар тайлбар хийжээ. Тэрбээр, “Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, тог цахилгааны хязгаарлалтгүй өвөлжүүлэхэд анхааран хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудыг миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно" гэжээ.