"Skytrax"-аас дэлхийн хамгийн их ахиц дэвшил гаргасан агаарын тээвэрлэгч 10 компанийн нэгээр МИАТ ТӨХК-ийг нэрлэв

"Skytrax"-аас дэлхийн хамгийн их ахиц дэвшил гаргасан агаарын тээвэрлэгч 10 компанийн нэгээр МИАТ ТӨХК-ийг нэрлэв

“Skytrax” олон улсын агаарын тээврийн зөвлөх, үнэлгээний компани 2025 онд хамгийн өндөр ахиц дэвшил гаргасан 10 агаарын тээвэрлэгчийг нэрлэжээ.

Энэхүү жагсаалтын 7-р байрт Монгол Улсын "МИАТ" ТӨХК нэрлэгджээ. Тус компанийг Боеинг 787-9 агаарын хөлөгтэй болсноор Истанбул, Франкфурт зэрэг холын зайн нислэгүүдээ илүү тав тухтай үйлдэх боломжтой болж, орон нутгийн болон олон улсын нислэгүүд нэмэгдэж, цар хүрээгээ тэлж хурдацтай ахиж дэвшиж байна гэжээ.