Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гарлаа

Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гарлаа

Прокурорын байгууллагаас Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих саналаа шүүхэд дахин хүргүүлсэн. Улмаар Прокурорын эсэргүүцлийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхийн дээд шатны шүүх яг одоо хуралдаж шийдвэрээ гаргалаа.

Тус шүүхээс шүүгч Б.Билгүүний гаргасан захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор боллоо. 

Тодруулбал, 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн  яллагдагчаар татсан. Шүүхээс прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан. Шүүгчийн шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргадаг хуулийн зохицуулалтын дагуу прокурор 2025 оны 07 дугаар сарын 23-ны 09:10 цагт хүлээн авч, шүүгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдлоо 13:40 цагт шүүхэд хүргүүлсэн аж.  

Шүүхээс прокурорын гаргасан гомдлын дагуу Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлээд байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө