Улаанбурханаар 12568 хүн өвдөж, 10 хүн нас барав

Улаанбурханаар 12568 хүн өвдөж, 10 хүн нас барав

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн

  • Хөнгөн – 51
  • Дунд – 226
  • Хүнд – 17
  • Нэн хүнд- 3 хүн байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  12086, гэрээр эмчлүүлж буй  175, нас барсан 10, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

 




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө