850 тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээл тэглэсэн "Эрдэнэс" бонд "эрсдэлтэй" ангилалд оржээ

850 тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээл тэглэсэн "Эрдэнэс" бонд "эрсдэлтэй" ангилалд оржээ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.06.03/ хуралдаж байна. Хурлаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж буй.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд "Эрдэнэс" бондын асуудал яригдсан байна. Тэтгэврийн зээл тэглэх хүрээнд 2020 онд "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Эрдэнэс" бондын гаргасан. Тодруулбал, 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн барагдуулахаас гадна зээл аваагүй 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх үнэт цаас болсон юм.

Харин тус бонд "эрсдэлтэй" ангилалд орсон талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хөндсөн. 850 тэрбум төгрөгийн дүн энд яригдана. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бондын хугацаа дуусаж, Засгийн газрын тогтоолоор Эрсдэлийн сан байгуулсан байгаа. Иймд төлөгдөх боломжтой" гэж хэлжээ.




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө