С.Эрдэнэболд:  Иргэд он дуусахад ам.долларын ханш 4000 төгрөг давна гэсэн айдастай байна

С.Эрдэнэболд: Иргэд он дуусахад ам.долларын ханш 4000 төгрөг давна гэсэн айдастай байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг өчигдөр /2025.05.16/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Нэгт, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцох аргачлалыг эргэн харах шаардлагатай гээд дүгнэсэн байна. Энэ дээр ямар боломж байна вэ. Иргэд гадуур долларын ханш он дуусахад 4000 төгрөг давна гэсэн айдастай байна. Сангийн сайд тайлбар өгөөч. Уран гэх мэт том мега төслүүдийг эдийн засгийн нөлөөлөлд эерэгээр тооцсон нь эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Үүнд тайлбар өгөөч. Өнгөрсөн чуулганаар утааны сонсголын үеэр олон зүйл ярилцаж, хүн амын олонх амьдарч байгаа хотод хорт хавдрын асуудал хөндөгдсөн. Макро эдийн засгийн нөхцөл байдлаа харж байгаад эрүүл мэндийн салбар руугаа анхаарах төсвийг тусгуулж, 3 хувиа 6 руу дөхүүлэх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролын дэд бүтцээ цогцоор нь шийдэхэд анхаарах шаардлагатай гэж бодож байна.