Төгрөгийн нэг ам.доллартай харьцах ханш жилийн өмнөхөөс 165 төгрөгөөр, евротой харьцах ханш 355 төгрөгөөр суларсан байна

Төгрөгийн нэг ам.доллартай харьцах ханш жилийн өмнөхөөс 165 төгрөгөөр, евротой харьцах ханш 355 төгрөгөөр суларсан байна

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулсан юм.  

ҮСХ-ны үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил: 2025 оны дөрөвдүгээр сард Монгол банкнаас зарласан гадаад валютын дундаж ханшийг танилцуулья. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3541 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 165 төгрөгөөр, өмнөх сараас 66 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3978 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 355 төгрөгөөр, сарын өмнөхөөс 210 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 42.53 төгрөг болж жилийн өмнөхөөс 6.2 төгрөг, сарын өмнөхөөс 1.8 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 485.09 болж жилийн өмнөхөөс 18.7 төгрөгөөр, сарын өмнөхөөс 5.5 төгрөгөөр тус тус суларсан байна.