Улсын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 9.9 их наяд төгрөгөөр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Улсын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 9.9 их наяд төгрөгөөр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулсан юм.  

ҮСХ-ны үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил: Улсын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 39.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 9.9 их наяд буюу 33 хувиар, өмнөх сараас 952 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар өссөн байна. Үүнд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 6.1 их наяд төгрөгөөр, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 3.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувь нь иргэд, 37.1 хувь нь аж ахуйн нэгж, 1.2 хувь нь төрийн байгууллага, 1.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна. Нийт зээлийн үлдэгдлийн 90.9 хувийг хэвийн зээл, 3.9 хувийг анхаарал хандуулах зээл, 5.2 хувийг чанаргүй зээл зээлж байна.