ШШГЕГ: “Маргаашийн нар” нөлөөллийн аян үргэлжилж байна

ШШГЕГ: “Маргаашийн нар” нөлөөллийн аян үргэлжилж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсээс урлагаар дамжуулан сэтгэл зүйн байдалд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Маргаашийн нар” нөлөөллийн аян амжилттай үргэлжилж байна.

Энэ хүрээнд 405 дугаар хаалттай хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн алба хаагчид болон хүмүүжигчдэд зориулан урлагийн тоглолт зохион байгуулжээ.