Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм даяар шүүмжлэл дагуулаад байгаа.
Иймд зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, мөн хүүхдийнхээ тансаг хэрэглээнд тайлбар өгөхийг шаардаж иргэд өчигдөр Сүхбаатарын талбайд цугларч, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх жагсаал Сүхбаатарын талбайд эхлээд байна. Жагсагчид “Огцрох амархан” гэх лоозон барьж байгаа билээ.