Дэлхийн II дайны ялалтын баярын жагсаалд монгол цэргээ командлан оролцсон дэд хурандаа Э.Билигсайханд хурандаа цол олголоо

Дэлхийн II дайны ялалтын баярын жагсаалд монгол цэргээ командлан оролцсон дэд хурандаа Э.Билигсайханд хурандаа цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.05.15/ Ялалтын баярын 80 жилийн ойн жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардуулсан юм.

Тодруулбал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг тодотгож харуулж чадсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчид цэргийн одон медалиар шагнагдахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.