Улсын хэмжээнд инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар 8.6 хувьтай гарчээ. Үүний 1.9 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэдийгээр инфляцийн түвшин 10 хувиас буурч нэг оронтой тоонд орсон ч жилийн өмнө буюу 2024 оны 4 дүгээр сард 5.7 хувь байсантай харьцуулбал өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.