Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ. Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэдэг газарт энэ сарын 1-ний өдөр гарсан ойн түймрийг өнөөдөр 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгчээ.
Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.