Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар Холбооны санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой үйл ажиллагааг тогтоох үүднээс санхүүгийн аудит оруулсан байна.
Улмаар цаг хугацааны хувьд хойшилж байсан зарим асуудлуудыг эхнээс нь цэгцэлж эхэлжээ. Тухайлбал, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ажилтнуудын цалинг өчигдрөөс олгож эхэллээ. Цаашид ажилтнуудын цалинг тасалдуулахгүй, цаг тухайд нь олгодог санхүүгийн сахилга баттай байх шаардлагатайг үүрэг болгожээ.