Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох багийн тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.

Шинэ системийг 2031 оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд 48 баг оролцох эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн анхны ДАШТ Хойд Америкт болно. Харин 2027 онд Бразилд зохион байгуулах тэмцээнд 32 баг оролцоно. 2031 оны тэмцээнд 48 багийг 12 хэсэгт хуваан өрсөлдүүлэх бөгөөд тоглолтын нийт тоо 64-өөс 104 болж нэмэгдэх ажээ. 




Өнөөдөр могой өдөр

47 минутын өмнө