Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг өнөөдөр болно. Дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул зарим авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орж байна.

Үүнд:

  • Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор, 
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор, 
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврүүд хойгуур Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явна. Мөн хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилж эхлэх аж. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө