Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Төмөртэй" гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумаас баруун урд зүгт 15 км/-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.09/ 14:43 цагт ирсэн.
Түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Байгаль орчин, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна. Түймрийн голомтод баруун талаас салхи ихтэй байгааг мэдээллээ.