"BCH Knights" багийн тоглогч О.Эрдэнэцогтыг “гурван жилийн 900 сая төгрөгийн гэрээ байгуулсан” гэх мэдээ олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар О.Эрдэнэцогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Энэ мэдээлэл худлаа шүү. Гэхдээ ерөөлөөр болог. Ийм цалин авахын төлөө хичээнэ ээ” гэжээ.