Бөхчүүдийн чансааг Улсын аварга О.Хангай тэргүүлж, Улсын начин Э.Батмагнай удаалж байна

Бөхчүүдийн чансааг Улсын аварга О.Хангай тэргүүлж, Улсын начин Э.Батмагнай удаалж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Чингэлтэй хайрханы хишиг", Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгджээ. Ингэснээр Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшжээ. Мөн чансааны дараагийн байруудад Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын заан М.Лхагвагэрэл нар эрэмбэлэгдэж байна.