МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаанаа долдугаар сард Лос Анжелес хотноо хийхээр болжээ

МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаанаа долдугаар сард Лос Анжелес хотноо хийхээр болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Мексикийн тамирчин П.Б.Родригесын эсрэг хийж өрсөлдөгчөө 6 дугаар раундад хүнд цохилтоор буулган авсан юм. Ингэснээр Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын холбооны ранкийн 16-р байрт эрэмбэлэгдэж эхлээд байгаа юм. Тэгвэл түүний дараагийн тулаан энэ оны долдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Калифорни мужид болох гэж байна.