ВИДЕО: Ж.Анударь Душанбе Их дуулгад анх удаа барилдаж, алтан медаль хүртлээ

ВИДЕО: Ж.Анударь Душанбе Их дуулгад анх удаа барилдаж, алтан медаль хүртлээ

2025 оны 5 дахь "Их дуулга" тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдаж байна.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан 2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Европын цувралын хошой аварга, үндэсний шигшээ баг, Женко клубын тамирчин Ж.Анударь алтан медаль хүртлээ. Ийнхүү Ж.Анударийн "Их дуулга"-аас хүртэж буй анхны медаль нь алтан медаль болж байна.

Мөн эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг /жин/-д барилдсан 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2023 оны “world masters” тэмцээний мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, алдар спорт хорооны тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ.