Богдхан ууланд гал гарсантай холбогдуулан золбин нохой, муур барих ажлыг түр хойшлуулжээ

Богдхан ууланд гал гарсантай холбогдуулан золбин нохой, муур барих ажлыг түр хойшлуулжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлнэ гэж мэдээлсэн.

Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Богд ууланд иргэдийг гарахгүй байхыг анхааруулж байв. Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын зуслангийн бүс болон Богдхан ууланд 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон байна.  Харин дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Богдхан ууланд гал түймэр гарсантай холбогдуулан золбин нохой, муур барих ажлыг түр хойшлуулжээ.