Өмнөговь аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны өргөтгөсөн хуралдаан Цогтцэций суманд зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Даланзадгад, Ханбогд сумдын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Ханбогд, Цогтцэций сумдын хамтарсан багийн дарга, гишүүд, багийн Засаг дарга нар оролцлоо.
Хуралдааны хүрээнд 2025 оны хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, одоо ажиллаж буй кейсүүдийн талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судалсан. Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, чиглэлийг тодорхойлох хүрээнд хорооны гишүүд өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 100 хувийн ирцтэйгээр өргөтгөсөн хуралдаанаа зохион байгуулж, хурлын үеэр сум, орон нутагт тулгамдаж буй хүүхдийн эрхийн асуудлуудыг онцлон хэлэлцэж, цаашид салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцож, анхан шатны нэгжүүд, багийн Засаг дарга нар болон сургуулийн хүүхэд хамгааллын багуудын хамтран ажиллах нөхцөл байдал, үйл ажиллагааг бодитой үнэлэх, эрсдлийн судалгаа хийж хүүхдийн эрсдэлтэй нөхцөлд шаардлагатай хариу үйлчилгээг цогцоор үзүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.