Монгол дархны урлаг бол манай үндэстний дархлаа, цаг хугацааны бэлгэдэл, түүх, итгэл үнэмшил, ухамсар хамт оршдог соёлын өвийн томоохон багана юм. Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд 362 өв бүртгэлтэйгээс 9 өв нь уран дархны уламжлалд хамаардаг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,890 өвлөн уламжлагчийн 342 нь уран дархны уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёлын өвийг хадгалж хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлогуудын хүрээнд гар урлал тэр дундаа уламжлалт дархны урлалыг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.
Энэ үеэр бид “Хамниган арт” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Бадралаас байгууллагын үйл ажиллагаа болон уран дархчуулд тулгамдаж байгаа асуудал, өнөөдрийн үйл ажиллагааны талаар тодрууллаа. Түүний хувьд Монголдоо анхдагч болж, заан, анааш, тахийн арьсаар үндэсний үйлдвэрлэл эрхэлж, анаашны ясаар дэлхийн хамгийн урт савхыг бүтээсэн уран дархан юм. Тэрбээр гол нь үндэсний өв соёлоо орчин үетээ нийцүүлж бүтээгдэхүүн урладаг гэдгээрээ онцлогтой талаараа ярьсан юм.
ВИДЕО: