"Хуульчийн Про Боно" өдөрлөг 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбай болон 21 аймгийн Төв талбайд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож байгаа бөгөөд ХЭҮК нь иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, мэдээлэл хүлээн авч байна. Иргэд Та бүхэн хууль зүйн зөвлөгөө авч, хүний эрх зөрчигдсөн асуудлаар гомдол, мэдээлэл гаргах бол Сүхбаатарын талбайн зүүн хойд буланд байрлах ХЭҮК-ын асар, орон нутаг дахь иргэд тухайн аймаг бүрийн Төв талбай дахь асарт очиж мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой аж.