Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур жүдо бөхийн өсвөрийн УАШТ-д түрүүлжээ

Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур жүдо бөхийн өсвөрийн УАШТ-д түрүүлжээ

Жудо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.04.30/ гурав дахь өдрөө багийн барилдаанаар үргэлжилж байна.  Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 87 багийн 2025 тамирчин оролцож байгаа бөгөөд "Буянт-Ухаа" спорт ордонд зохион байгуулагдаж байна.  Өсвөрийн улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээний хөвгүүдийн +73 кг-ын жинд С.Төрхур аваргын алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Монголын жүдо академийн тамирчин бөгөөд дархан аварга А.Сүхбатын хүү ажээ.