Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурал өчигдөр /2025.04.28/ болж, тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Харин Ц.Анандбазарыг Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон явдлыг зарим иргэд эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийгээд байна.
Тэгвэл NCD GROUP өнөөдрөөс буюу 2025 оны 4 сарын 28-ны өдрөөс эхлэн Хөлбөмбөгийн Дээд лигийн "Эс Пи Фалконс" багийг ивээн тэтгэх үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Ананбазар сонгогдсонтой холбоотой байж болзошгүй байна.