Хөлбөмбөгийн тамирчид, клубүүд Ц.Анандбазарыг огцрохыг шаардаж, тэмцээн уралдаанд оролцохгүй хэмээн жагсаж байна

Хөлбөмбөгийн тамирчид, клубүүд Ц.Анандбазарыг огцрохыг шаардаж, тэмцээн уралдаанд оролцохгүй хэмээн жагсаж байна

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо, “Очир” лигийн зөвлөлөөс гаргасан ажлын хэсэг лигийн ажил хаялтыг үргэлжлүүлэх талаар мэдээлэл өгч байна.

Тэдний төлөөлөл ярихдаа, “Одоогийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Жаргалсайхан 21 аймгийн төлөөлөлтэй утсаар ярьж байгаа дуу бичлэг задарсан. Энд юу гэж ярьсан бэ гэхээр “5-10 сая төгрөг Ц.Анандбазар амлаж байгаа. Тэрийг нь аваад энэ асуудлаа шийдээч” гэсэн. Ц.Анандбазар өчигдрийн сонгуулийн үеэр энэ бичлэгийг сонсоод хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд сонгуулийн хороо ямар ч арга хэмжээ аваагүй. Өчигдрийн ээлжит бус их хурлаар хэлэлцэх асуудлуудаа ярих ёстой байтал зөвхөн Ц.Анандбазарыг л сонгох хурал болгосон. Сонгуулийг шууд машиндаж хийсэн. Сонгууль дээр мөн аудитын тайланг танилцуулсан. Хөндлөнгөөс аудитын тайлан танилцуулахад 2023 онд 260 гаруй сая төгрөгийн өртэй байсан. Гэтэл энэ санхүүгийн тайлангаа “зөрчилгүй” гэж баталсан байсан.

Дээрх шударга бус явдлыг сонссон тамирчид, баг клубүүд Ц.Анандбазарыг хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болвол тоглохгүй гэцгээж байгаа. Энэ бүхний гол зорилго бол “Ц.Анандбазарыг огцруулах”, “Дүрмээ шинэчил”, “Ээлжит бус их хурлыг яаралтай зарла” гэж байгаа.