Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний 11:00 цагаас Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.
Барилдаанд зодоглохоор:
- Дархан аварга Н.Батсуурь
- Улсын аварга Хангай
- Улсын арслан Орхонбаяр
- Улсын арслан Э.Оюунболд
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын арслан Р. Пүрэвдагва
- Улсын заан Б.Батмөнх
- Улсын заан Доржийн Анар
- Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
- Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл
- Улсын заан Цэдэнбазарын Одбаяр
- Улсын заан Доржхандын Хүдэрбулга нарын бөхчүүд бүртгүүлжээ.