Монгол сурагчид анх удаа түүхийн дэлхийн аварга шалгаруулах олимпиадад өрсөлдөх эрх авчээ

Монгол сурагчид анх удаа түүхийн дэлхийн аварга шалгаруулах олимпиадад өрсөлдөх эрх авчээ

“International Academic Competition” Олон Улсын байгууллагаас дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд онлайнаар Азийн орнуудын түүхийн олимпиадыг зохион байгуулжээ.

Энэхүү олимпиадад "Шинэ Монгол" сургуулын баг, сурагчид амжилттай оролцон 3-р байр эзэлж, Дэлхийн аварга шалгаруулах олимпиадад оролцох эрхээ авчээ. Тус сургуулийн аравдугаар ангийн сурагчид болох Б.Ариунгэрэл, М.Мишээл, Э.Хос-Эрдэнэ, А.Сэндэр, Ц.Эгшиглэн нар багийн төрөлд Хятад, Малайз, Шинэ Зеланд зэрэг долоон улсын багтай өрсөлдөж ийнхүү Ази тивийн болон ДАШТ-д өрсөлдөх эрхээ аваад байна. Тэд ирэх зургаадугаар сард Тайланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Харин ганцаарчилсан төрөлд сурагч Э.Хос-Эрдэнэ дараагийн шатанд оролцох эрх хүртсэн бөгөөд Монгол Улсаас анх удаа олон улсын тавцанд түүхийн мэдлэгээр өрсөлдөж буй нь энэ аж.