АРХАНГАЙ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуй төрөлжсөн, хот байгуулалтын бүс байхаар төлөвлөжээ

АРХАНГАЙ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуй төрөлжсөн, хот байгуулалтын бүс байхаар төлөвлөжээ

Бүсийн анхдугаар хуралдааныг бүс бүсээр нь зохион байгуулахаар болсны дагуу Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдааныг өнөөдөр Архангай аймгийн шинэ спортын ордон АРА аренад эхлүүллээ.

Энэ хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах тэнцвэртэй хөгжлийн гарц бол бүсчилсэн хөгжлийн бодлого юм.Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуй төрөлжсөн, хот байгуулалтын бүс байхаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалт тусгаж, төлөвлөжээ.

Хангай бүсд нийт хүн амын 8.4 хувь нь оршин суудаг ба малын тоо 13.7 сая толгой байна. Бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл 52.6 хувийг хөдөө, аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 6770, дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Хангайн бүсийн анхдугаар хуралдааны эхэнд Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг сонголоо. Дараагийн жилүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймгийн Засаг дарга нар тэргүүлж ажиллана. Салбар хуралдаанууд үргэлжилж байна.