Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсаар байна. Монголбанкны өчигдөр /2025.04.10/ зарласан албан ханш 3530 төгрөг хүрээд байна.
Өөрөөр хэлбэл ам.долларын ханш гурав хоногийн дотор ахин 35 төгрөгөөр чангарчээ. Долоо хоногийн эхэнд буюу даваа /2025.04.07/ гарагт ам.доллар 3495 төгрөгтэй тэнцэж байсан юм. Ханшийн өсөлтийг Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн импортын өсөлттэй холбон тайлбарлаж байгаа билээ.