“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ. Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга дуусаад байна. Тодруулбал, иргэдийн Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтоор саналыг нь авсан билээ.
