Засгийн газрын /2025.04.02/ хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Сүүлийн хоёр долоо хоногт бид валютын нөөцөө нэмэгдүүлэх ажил хийсний үр дүнд Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ” хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсний дараа яльгүй сулраад байсан ам.долларын ханш эргээд чангарч эхэлсэн. Тодруулбал, 2025.03.31-ний өдөр ам.доллар 3487 төгрөг байсан бол Б.Жавхлан мэдээлэл хийснээс хойш тасралтгүй өссөөр 2025.04.08-ны өдрийн байдлаар Монгол банкны ханшаар 3522 төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхланг мэдээлэл хийснээс хойш 7 хоногийн дотор ам.долларын ханш 35 төгрөгөөр чангараад байна.