Аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн татварын газарт ажиллалаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн татварын газарт ажиллалаа

Аймгийн Засаг дарга төрийн байгууллагууд, харьяа агентлагуудын албан хаагчидтай уулзаж санал солилцож байна. Энэ удаа аймгийн Татварын газрын албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Өмнөговь аймгийг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон ЗГ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд харьяа агентлагуудтай хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах талаар танилцуулж санал солилцлоо.

Мөн энэ онд манай аймаг улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд чиг үүргийг хариуцлагатай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.

Төрийн байгууллагын албан хаагчид иргэдэд нээлттэй, тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.