Автомашины дугаарын хязгаарлалт хийхийг санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжжээ

Автомашины дугаарын хязгаарлалт хийхийг санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжжээ

Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотой автомашиныг тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалттай зорчуулах талаар иргэдээс санал авлаа. 

Санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 24 хувь нь татгалзсан бол найм хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ. Тиймээс энэхүү санал асуулгын дүнг Засгийн газрын  маргаашийн хуралдаанд танилцуулсны дараа автомашины дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм.