БНХАУ-ын Харбин хотноо Ази тивийн 9 дэх удаагийн өвлийн наадамд Монгол Улсаа төлөөлж 4 спортын 7 төрөлд 34 тамирчин хүч сорьж байгаа билээ. Тэгвэл энэхүү наадамд кёрлингийн шигшээ багийн тамирчин О.Мишээл, Г.Марал-Эрдэнэ нар уран гулгалтын ганцаарчилсан үзүүлбэр үзүүлсэн байна.
Тэгвэл өдгөө 19 настай О.Мишээл өчигдөр /2025.02.12/ богино үзүүлбэрт 26.32 оноо авч дараагийн шатны өрсөлдөөнд нэрээ үлдээж чадлаа.

