Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өмнөх шүүх хурлыг Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм, буруугийн шүүх хурал зургаадугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тэрбээр, шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлтийг гаргасан ч "хувь хүн болон төрийн нууцтай холбоотой" гэх үндэслэлээр хаалттай явуулах шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар долдугаар сарын 01 /2024.07.01/-ны өдрийг хүртэл Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулсан. Харин долдугаар сарын 1-нд товлосон шүүх хурал дахин хойшлогдсон. Учир нь хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм. Харин өнөөдөр /2024.07.18/ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болно.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө