Нэгэн эмэгтэй нөхрийнхөө хүчирхийлэлд удаа дараа өртөж, бие сэтгэлээрээ хохирч хүнд нөхцөл байдалд байгаа талаараа цахим хуудаснаа мэдээлсэн. Тодруулбал, "иргэн Н, нөхөр У-д удаа дараа зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Улмаар гэрээсээ явахыг оролдсон ч айлган сүрдүүлдэг" гэх мэдээллийг цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэгвэл эл асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.