ШУУРХАЙ: Хангайн бүсэд АН-аас нэр дэвшихээр горилж байсан эмэгтэй зам тээврийн ослын улмаас амиа алдаж, хамт явсан сэтгүүлчийн биеийн байдал хүнд байна

ШУУРХАЙ: Хангайн бүсэд АН-аас нэр дэвшихээр горилж байсан эмэгтэй зам тээврийн ослын улмаас амиа алдаж, хамт явсан сэтгүүлчийн биеийн байдал хүнд байна

Өнгөрөгч шөнө /2024.05.10-11/ Булган аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч нэг иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд гэмтсэн гэх албан бус мэдээлэл байна.

Тодруулбал,  УИХ-ын 2024 оны сонгуулийн хангайн бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт АН-аас нэр дэвшихээр горилж байсан Б.Жавзанханд иргэдтэй хийж буй уулзалтад оролцохоор явж байхдаа зам тээврийн осолд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн албан бус эх сурвалж бидэнд мэдээлэл өгөхдөө, "тус автомашинд зорчиж явсан нэр бүхий сонины сэтгүүлчийн биеийн байдал маш хүнд байна" гэлээ.  

Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Булган аймагт иргэдтэй уулзжээ. 2024.05.09

Улмаар зарим эх сурвалжууд, "Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын улс төрчид Орхон, Булган, Хөвсгөл аймагт иргэдтэй уулзалт хийж байгаа. Иймд хангайн бүсэд АН-аас нэр дэвшихээр горилж байсан Б.Жавзанхан тэдний уулзалтад оролцохоор явж байхдаа ийнхүү зам тээврийн осолд өртөж амиа алдсан" гэх мэдээллийг өгч байна. Сонирхуулахад, талийгаач Б.Жавзанханд нь Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 

Энэхүү зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн газраас албан ёсны мэдээллийг одоогоор өгөөгүй байна.

Ардчилсан намын эмгэнэл: