ВИДЕО: "Төв шуудан"-ын орчимд бие зассан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй байна

ВИДЕО: "Төв шуудан"-ын орчимд бие зассан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй байна

Нийтийн гудамж талбайд тамхины иш, нус цэр шүлсээ ил хаяж, бие засах зэргээр биеэ зохисгүй авч явах нь хуулийн хариуцлагатай.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар "Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах"-ыг хориглодог.

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Тэгвэл Сүхбаатарын талбайн баруун талд байрлах "Төв шуудан"-ын хана руу нэгэн үл таних этгээд бие засаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарч, зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байна. Зарим иргэд тэднийг "БНХАУ-ын иргэн байх талтай" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Бичлэгт, "согтуу бололтой хоёр иргэний нэг нь Төв шуудан компанийн хана руу бие засах бөгөөд удалгүй төрийн тусгай хамгаалалтын бололтой алба хаагч ирж тэдэнд шаардлага тавих" ажээ. Харин энэхүү үйл явдал хэзээ болсон гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд тус мэдээлэлтэй холбогдуулж хууль сахиулах байгууллагаас тодорхой мэдээллийг хийгээгүй байна. 

ВИДЕО: